Миний хандалтын түлхүүр ажиллахгүй бол яах вэ?
Хэрэв та дараах алдааны мессежийг хүлээн авбал: “Таны хандалтын түлхүүр хүчингүй бололтой. Хэрэв энэ нь дахин тохиолдвол үйлчилгээний менежертэйгээ холбогдоно уу.” Уг асуудлыг шийдэхийн тулд доорх алхмуудыг дагана уу:
- Та түр санах ойд автоматаар хуулахгүй байж магадгүй эхний “ss://” таван тэмдэгтийг оруулаад хандалтын бүтэн түлхүүрийг оруулж байгаа эсэхээ нягтална уу. Хандалтын бүтэн түлхүүр ямар харагддаг болох жишээг эндээс харна уу (зөвхөн жишээ болгон харуулж буй бөгөөд ажиллахгүй):
ss://[email protected]:39485/?outline=1
- Хэрэв таны хандалтын түлхүүр түр санах ойд тань огт хуулагдахгүй байвал энэ асуудал таны мессеж апп эсвэл платформоос үүдэлтэй байж магадгүй. Энэ нь та харилцагчийн жагсаалтдаа байхгүй хэн нэгнээс мессеж хүлээн авахад ихэвчлэн тохиолдох магадлалтай. Хэрэв та кодыг мессежээс хуулж байвал илгээгчийг харилцагчдадаа нэмсэн эсэхийг нягтлаад, дараа нь холбоосонд хандахаар дахин оролдоно уу.
- Хэрэв та 1, 2-р алхмыг гүйцэтгэсэн хэдий ч алдааны мессежийг хүлээн авсаар байвал серверийг блоклосон эсвэл хандалтын түлхүүр хүчинтэй байхаа больсон байх магадлалтай. Хэрэв та үйлчилгээний менежер бол өөртөө шинэ түлхүүр үүсгэж үзнэ үү. Эс бөгөөс үйлчилгээний менежертэйгээ холбогдож шинэ түлхүүр хүснэ үү.