Skip to main content

Би яагаад Outline Client-г Windows дээр суулгах боломжгүй байна вэ?

Та энэ алдааны мессежийг харж магадгүй: “Уучлаарай, Outline-г зохих ёсоор суулгаагүй бололтой. Үүнийг дахин суулгахаар оролдоно уу. Хэрэв энэ нь ажиллахгүй байвал санал хүсэлт илгээнэ үү.”

Хэрэв та Outline-г Windows дээр ашиглаж байвал та үе үе гэнэтийн алдаатай тулгарч магадгүй. Ихэнх тохиолдолд Outline TAP адаптерыг (драйвер) устгаж, Outline-г дахин суулгах шаардлагатай.

Алхмууд нь таны Windows үйлдлийн системийн хувилбараас хамааран харилцан адилгүй байж болох ч TAP адаптер, Outline-г хэрхэн устгах, мөн дараа нь Outline-г дахин суулгах талаарх ерөнхий алхмуудыг доор харуулав.

  1. Outline Client-н TAP адаптерыг устгах
    • Төхөөрөмжийн менежер, дараа нь Сүлжээний адаптер луу очно уу
    • TAP-Windows Adapter V9 файлыг эсвэл Outline-тай холбоотой TAP адаптерыг олно уу
    • Энэ адаптерыг устгана уу. Энэ нь таны суулгасан бусад VPN аппад нөлөөлж болохыг анхаарна уу.
  2. Outline Client-г утсгах
    • Программ, онцлогууд, дараа нь Программыг устгах руу очно уу
    • Outline Client аппыг олж, Outline Client-г устгана уу
    • Outline Client-н хамгийн сүүлийн хувилбарыг татаж, Windows төхөөрөмж дээрээ дахин суулгана уу. Шинэ суулгалт нь шинэ TAP адаптерыг автоматаар суулгах ёстой.

Хэрэв танд асуудал гарсан хэвээр байвал тусламжтай холбогдоно уу.