Би Outline үйлчилгээтэй яагаад холбогдох боломжгүй байна вэ?
Та Outline үйлчилгээнд холбогдох боломжгүй байх цөөн хэдэн шалтгаан бий:
- Таны төхөөрөмж/client/troubleshooting/connection-issues#Oneинтернэтээс салсан#Internetissues**.**Заримдаа таны төхөөрөмжийн сүлжээний холболт тасрах бөгөөд сүлжээний дүрс тэмдгийг шинэчлэхэд хэдэн хором болж магадгүй. Мөн таны төхөөрөмж дотоод сүлжээнд холбогдсон ч интернэт унтарсан байж болно.
- Таны/client/troubleshooting/connection-issues#Two Outline серверийн хандалтыг сүлжээний тань галт хана блоклож#FirewallIssues**#FirewallIssues байна.**Энэ нь таныг сургууль, ажил, үнэ төлбөргүй утасгүй сүлжээ зэрэг олон нийтийн сүлжээ ашиглаж байвал нийтлэг тохиолддог.
- Таны төхөөрөмжийн/client/troubleshooting/connection-issues#Threeгалт хана эсвэл антивирусний программ хангамж#SoftwareIssuesOutline серверийн тань хандалтыг блоклож байна.
- Таныутасны төхөөрөмжийн тохиргоогөөрчлөх шаардлагатай байж магадгүй.
- Таны үйлчилгээний менежерсерверийг устгасан эсвэл таны ISP хүсэлтийг тань блоклож байж магадгүй .
Интернэт холболтын асуудал:
Хэрхэн турших вэ?:
Outline-г унтрааж, таны интернэтийн холболт сэргэсэн эсэхийг харна уу.
- Хэрэв тийм бол доороос асуудал шийдэх бусад сонголтыг харна уу.
- Хэрэв үгүй бол таны холболтын тохиргоо автоматаар шинэчлэгдэх эсэхийг харахын тулд хэдэн хором хүлээнэ үү.
Засах зүйлс:
Төхөөрөмжөө буцааж онлайн болгоно уу:
- Өөр төхөөрөмжийг тухайн сүлжээнд холбогдож байгаа эсэхийг шалгана уу. Хэрэв өөр төхөөрөмж онлайн болох боломжгүй байвал сүлжээ унтарсан байж магадгүй бөгөөд та тухайн сүлжээг буцаж асахыг хүлээх эсвэл асуудлыг нь шийдэх шаардлагатай болно.
- Хэрэв өөр төхөөрөмж тухайн сүлжээнд холбогдож байвал та сүлжээг буцааж онлайн болгохын тулд дараахын аль нэгийг эсвэл хэд хэдийг оролдож үзэж болно:
- Төхөөрөмжийг нислэгийн горимд оруулах (гар утас)
- Төхөөрөмжийг дахин эхлүүлэх
- Төхөөрөмжийг унтрааж 2 минут хүлээгээд, буцааж асаах
Сүлжээний галт хананы асуудал:
Хэрхэн турших вэ?:
- Одоогийн Wi-Fi, утастай сүлжээнээс сална уу.
- Үүрэн холболт зэрэг өөр сүлжээнд холбогдоно уу
- Outline серверт дахин холбогдож үзнэ үү
Хэрэв та өөр сүлжээнд байхдаа холбогдож байвал энэ нь таны талын асуудал юм.
Засах зүйлс:
Үйлчилгээний менежертэй холбогдож түүнээс Outline серверт тань хандахыг зөвшөөрөхийг хүсэх эсвэл оронд нь өөр сүлжээг үргэлжлүүлэн ашиглана уу.
Галт хана эсвэл антивирусний программ хангамжийн асуудал:
Хэрхэн турших вэ?:
Өөр төхөөрөмжөөс Outline-д холбогдож үзнэ үү.
Санамж: Outline-г өөр төхөөрөмжид ашиглахын тулд танд хандалтын түлхүүр, Outline апп шаардлагатай болохыг санаарай.
Засах зүйлс:
Та галт хана эсвэл антивирусний программ хангамжийн тохиргоогоо VPN, Outline-н ачааллыг дамжихыг зөвшөөрсөн болгож тохируулсан эсэхийг шалгана уу.
Төхөөрөмжийн тохиргоо:
Шалгах зүйлс:
Android-н хувьд:
- Тохиргоо аппыг нээнэ үү.
- Төхөөрөмж дээрээсээ VPN-н тохиргоог хайж олно уу. (VPN-н тохиргоо нь таны утсан дээрх одоогоор хандах эрхтэй бүх VPN аппыг харуулна.)
- Хэрэв та VPN-н тохиргоонд Outline-г харахгүй байвал Outline-г устгаад, дахин суулгана уу. Outline-г суулгасны дараа төхөөрөмж үүнд автоматаар хандах эрх өгөх ёстой.
Таны Android төхөөрөмж дээр дэлгэцэд давхарлах ямар ч аппликэйшн суулгаагүй болохыг нягтална уу. Учир нь тухайн апп ард Outline-н зөвшөөрлийн цонхыг илгээж байж магадгүй бөгөөд ингэснээр энэ нь нүүрэн талд харагдахгүй.
Android төхөөрөмж дээрээ Тохиргоо > Аппууд > Аппын тусгай хандалт руу очно уу. Дараа нь ‘Бусад аппын дээгүүр үзүүлэх’-ийг товшино уу. Та энэ үйлдлийг зөвшөөрдөг аливаа аппын хандалтыг хасах боломжтой.
iOS-н хувьд: Энэ тусламжийн нийтлэлийг уншина уу.
Серверийн асуудал:
Хэрхэн турших вэ?:
Хэрэв та нэгээс олон серверт хандах эрхтэй бол нөгөө серверт холбогдохоор оролдоно уу.
Засах зүйлс:
Серверийг устгасан эсэхийг харахын тулд үйлчилгээний менежертэйгээ холбогдоно уу. Хэрэв тийм бол түүнээс өөр серверийнхандалтын түлхүүрийг хүснэ үү.
Хэрэв та серверийг тохируулсан бол үүнд Outline Manager-р эсвэлSSH зэрэг өөр аргаар дамжуулан холбогдохоор оролдоно уу. Хэрэв энэ нь ажиллахгүй байвал сервер онлайн хэвээр байгааг харахын тулд та үүлэн үйлчилгээ үзүүлэгч консолыг байгаа тохиолдолд шалгахаар оролдох боломжтой.