Нэр томьёо
VPN гэж юу вэ?
Виртуал хувийн сүлжээ (VPN) нь таны төхөөрөмж болон хост серверийн хоорондох хувийн холболт юм. Таныг VPN ашиглах үед мэдээллийг тань интернэт үйлчилгээ үзүүлэгчээс нууна. Та дараах нөхцөл байдалд VPN-г ашиглахыг хүсэж магадгүй:
- Олон нийтийн Wi-Fi сүлжээ ашиглах үедээ өгөгдлөө хамгаалах
- Интернэтээр үзсэн өгөгдлөө интернэт үйлчилгээ үзүүлэгч болон засгийн газрын агентлагуудаас нууц байлгах
- Дэлхий даяарх төрөл бүрийн эх сурвалжийн дараагүй контентод хандах
Outline нь уламжлалт VPN-үүдээс юугаараа ялгаатай вэ?
Интернэт үйлчилгээ үзүүлэгчид аюулгүй байдлын нийтлэг протокол болон/эсвэл мэдээллийн хэмжээний загварыг таньсанаар уламжлалт VPN-үүдийг хялбархан илрүүлж, блоклох боломжтой. Outline уламжлалт VPN-үүдээс илүү уян хатан байдаг. Учир нь энэ нь илрүүлэхэд хэцүү буюу иймд блоклоход илүү хэцүү байхаар зохион бүтээгдсэн протоколыг ашиглан бүтээгдсэн. Outline нь сүлжээнд суурилан блоклох эсвэл IP блоклох зэрэг нарийн төвөгтэй шалгуурын хэлбэрт тэсвэртэй байдаг.
Outline сервер гэж юу вэ?
Outline сервер нь зөвшөөрөгдсөн хэрэглэгчид холбогдох VPN-г ажиллуулдаг. Та шинэ сүлжээ үүсгэж байгаа бөгөөд танд өөрийн аюулгүй сервер байвал түүнийг Outline серверээрээ ашиглах эсвэл дараах үүлэн үйлчилгээ үзүүлэгчийг ашиглах боломжтой:
- DigitalOcean
- Google Cloud Platform (GCP)
- Amazon Web Services (AWS)
Та Outline Manager-т серверээ тохируулах болно.
Үйлчилгээний менежер гэж юу вэ?
Үйлчилгээний менежер нь Outline серверийг тохируулах болон хэрэглэгчидтэй хандалтын түлхүүр үгийг хуваалцах үүрэгтэй хүн юм. Үйлчилгээний менежер нь ерөнхийдөө серверийн ашиглалтын зардлыг хариуцах үүрэгтэй.
Хандалтын түлхүүр үг гэж юу вэ?
Хандалтын түлхүүр үгийг одоо байгаа Outline серверт хандах болон VPN-д холбогдоход ашигладаг. Үйлчилгээний менежер танд хандалтын түлхүүр өгнө, эсвэл та өөрөөOutline сервер тохируулж болно. Хандалтын түлхүүр үг ямар харагддаг болох жишээг эндээс харна уу (зөвхөн жишээ бөгөөд ажиллахгүй):
ss://[email protected]:39485/?outline=1
Outline Manager гэж юу вэ?
Outline Manager нь үйлчилгээний менежерт Outline сервер тохируулах, хандалтын түлхүүр үгс үүсгэх болон түлхүүр үг бүрд ашиглалтын дата хязгаар тохируулахыг зөвшөөрдөг компьютерын аппликэйшн юм. Та Outline Manager-н хамгийн сүүлийн хувилбарыгэндээс эсвэлэндээс татах боломжтой.
Outline Client гэж юу вэ?
Outline Client нь танд Outline сервертэй холбогдох болон хандалтын түлхүүр үг ашиглан VPN-д хандахыг зөвшөөрдөг компьютер, гар утсанд боломжтой аппликэйшн юм. Та Outline Client-н хамгийн сүүлийн хувилбарыгэндээс эсвэлэндээс татах боломжтой.
Дата хязгаар гэж юу вэ?
Outline Manager нь хэт ашиглалтаас сэргийлэх, мөн танд зардлаа таамаглаж болохуйц байлгахад туслахын тулд хандалтын түлхүүр үгст 30 хоногийн дагах дата хязгаар тохируулахыг зөвшөөрдөг. Үйлчилгээний менежерүүд түлхүүр бүрд хэрэгжих өгөгдмөл хязгаар тохируулах, мөн дурын түлхүүр үгэнд өгөгдмөл хязгаарыг дарах өөр хязгаар тохируулах боломжтой. Хязгаар тохируулсны дараа энэ нь тэр даруй хүчин төгөлдөр болох бөгөөд үүнийг цаг тутам хэрэгжүүлнэ.
Хэрэв үйлчилгээний менежерүүд Jigsaw-тай хэмжигдэхүүнүүд хуваалцахаар нэгдсэн бол тэдөгөгдөл цуглуулгын бодлогоос дата ашиглалтын хязгаарыг хэрхэн мэдээлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг харах ёстой.