Өгөгдөл, мэдээлэл цуглуулах
Outline нь таныг мэдээлэл өгөх зөвшөөрөл өгөхөөс нааш хувийн мэдээллийг цуглуулдаггүй. Outline мөн таны зочилдог вебсайтууд, хэнтэй, юуны тухай харилцдаг талаарх мэдээллийг цуглуулдаггүй.
Та Outline Manager-р дамжуулан үүлэн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэл үүсгэж эсвэл нэвтэрч байгаа бол таны имэйл хаяг, нэр, төлбөрийн мэдээлэл, төлбөрийн дэлгэрэнгүй зэрэг таны үүлэн үйлчилгээ үзүүлэгчдээ илгээдэг ямар ч мэдээллийг авдаггүй.
Бидний автоматаар авдаг мэдээлэл
Бид хоёр төрлийн мэдээллийг автоматаар цуглуулдаг.
- Серверийн IP
Outline серверийн IP-г Quay.io-с цуглуулдаг бөгөөд серверийг хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдал, онцлогоор автоматаар шинэчлэх үед бид үүнд хандах боломжтой болдог. Серверийн IP нь үүлэн үйлчилгээ үзүүлэгч, Outline серверийг тохируулсан хотыг тодорхойлж болох хэдий ч энэ нь серверийг хэн ажиллуулж байгаа эсвэл хэн үүнд хандаж байгаа талаарх мэдээллийг олгодоггүй.
- Хувь хүнийг таних боломжгүй техникийн мэдээлэл
Хэрэв Outline гэмтсэн, үүнд ноцтой гажиг тохиолдсон эсвэл та Outline аппаар дамжуулан гар аргаар санал хүсэлт илгээвэл доор жагсаасан мэдээллийг мэдээлнэ. Энэ мэдээллийг зөвхөн тогтвортой байдал, гүйцэтгэлийн асуудлыг тодорхойлох, засахад туслах зорилгоор ашиглана.
- Улс
- Хэл болон улсын код
- Гэмтэл / гажиг болон хэрэглэгч ‘Тухай’ хэсгийг нээх зэрэг өмнөх 100 хүртэлх үйл явдлын огноо, хугацаа
- Хөдөлгөөнгүй хөрвүүлсэн гажгийн мессеж
- OS-н нэр болон хувилбар
- Утасны загвар (хэрэв байвал)
- Аппын эхлэх цаг
- Хөтөч
- Архитектур
- Outline-н хувилбар, хийцийн дугаар
Энэ мэдээллийг гуравдагч талын, нээлттэй эх кодтой алдаа хянах үйлчилгээ үзүүлэгч болох Sentry (sentry.io) рүү HTTPS-г ашиглан дамжуулдаг. Sentry нь таны өгөгдлийг зөвшөөрөлгүй хандалт, тодруулга, ашиглалт, алдагдлаас хамгаалахын тулд үйлдвэрлэлийн төрөл бүрийн стандарт технологи болон үйлчилгээг ашигладаг. Хэрэв танд Sentry-н бодлогын талаар асууж тодруулах зүйл байвал https://sentry.io/security/, https://sentry.io/privacy/-д зочлох эсвэл [email protected]-тай холбогдоно уу. Sentry-н хадгалсан Outline-н бүх өгөгдөлд зөвхөн тухайн Outline багийн гишүүд хандах боломжтой байхаар хязгаарласан байдаг.
Зөвхөн нэгдэсний дараа бидний авдаг мэдээлэл
Нэгдэсний дараа Outline дараах мэдээллийг Outline-н багт мэдээлнэ.
- Ашиглалтын хэмжигдэхүүн
Outline-н сервер бүр сүүлийн нэг цагийн хугацаанд болон хандалтын түлхүүр тутамд дамжуулсан байтын тоо, хэрэглэгчийн серверт холбогдсон хугацаа, ашигласан мандат үнэмлэхийн эх улс болон бие даасан системүүдийн талаарх, мөн ямар нэг онцлогийг идэвхжүүлсэн эсвэл идэвхгүй болгосон эсэх мэдээллийг автоматаар цуглуулдаг. Захидал харилцааны контент эсвэл хувь хүнийг тодорхойлох мета өгөгдлийн (ж.нь: нэвтрэлт, имэйл, төхөөрөмжийн ID гэх мэт) аль алиныг нь лог хийдэггүй. Бүх хэмжигдэхүүн серверийн ID-тай холбогдсон байдаг. Серверийн ID-г өөрчлөх зааварчилгааг эндээсолох боломжтой.
Өгөгдмөлөөр Outline серверүүд эдгээр хэмжигдэхүүнийг Outline багтай хуваалцдаггүй. Хэрэв серверийн администратор ашиглалтын хэмжигдэхүүнийг хуваалцахыг ил тод зөвшөөрсөн бол энэ мэдээллийг Outline баг руу цаг тутам илгээнэ. Ашиглалтын хэмжигдэхүүнийг 60 хоногийн дараа улсын түвшинд хуримтлуулна. Серверийн администратор ашиглалтын хэмжигдэхүүнийхээ хуваалцах сонголтыг Outline Manager-н ‘Тохиргоо’ цэсэд зочилж хүссэн үедээ өөрчлөх боломжтой.
Серверийнхээ aшиглалтын талаарх хэмжигдэхүүнийг бидэнтэй нэргүйгээр хуваалцаж байгаад талархаж байна. Бид энэ хэмжигдэхүүнийг ашиглалтын чиг хандлагыг хэмжих, тухайн бүтээгдэхүүнийг сайжруулахад ашигладаг.
Жишээлбэл: хэрэв серверийн администратор бидэнтэй ашиглалтын хэмжигдэхүүнээ хуваалцахыг зөвшөөрвөл бид 12345 ID-тай серверийг өчигдөр 3 цагийн турш ашиглаж, Америкийн Нэгдсэн Улс, Канад дахь дата хязгаарын онцлогийг идэвхжүүлсэн гурван түлхүүрээс нийт 500 мегабайт дата дамжуулсан болохыг илтгэсэн мэдээлэл хүлээн авч болно.
- Та санал хүсэлт илгээсэн тохиолдолд таны сэтгэгдэл болон имэйл
Outline Manager болон Outline аппууд танд өөрсдийн багт санал хүсэлт илгээх боломжийг олгодог. Бид хувь хүнийг таних мэдээлэл оруулахыг зөвлөдөггүй хэдий ч та багаас хариу авах хүсэлтэй тохиолдолд имэйл оруулах талбар нэмэлтээр боломжтой байна. Бид мөн зарим үндсэн мэдээллийг автоматаар цуглуулдаг бөгөөд ингэснээр таны санал хүсэлтийг ойлгох боломжтой. Бид ямар өгөгдөл цуглуулдаг болохыг харахын тулд “Бидний автоматаар авдаг мэдээлэл” хэсгийн доороос дээрх 2-р зүйлийг харна уу. Outline-н аюулгүй байдал болон нууцлалын практикийн талаар эндээс мэдээлэл авна уу.
Хэрэв та Android дээр Outline аппын бета хувилбарыг ашиглаж байвал бид асуудлыг илрүүлж, Outline-г сайжруулахад туслах дебагийн мэдээллийг цуглуулахын тулд Google-н Firebase үйлчилгээг ашиглаж магадгүй. Та Firebase-н нууцлал болон аюулгүй байдлын бодлогын талаар сайтаас нь нэмэлт мэдээлэл авах боломжтой: firebase.google.com/support/privacy. Хэрэв та Outline-г энэ мэдээллийг Firebase-р дамжуулан илгээхийг хүсэхгүй байвал аппын үйлдвэрлэлийн хувилбарыг ашиглана уу.