Би хандалтын түлхүүрт дата хязгаар хэрхэн тохируулах вэ?
Та хандалтын бүх түлхүүрт хэрэгжих дата хязгаар тохируулах боломжтой. Хязгаар тохируулахын тулд Outline Manager-г нээж Тохиргоо руу шилжинэ үү. Тэнд та Дата хязгаарын асаах/унтраах сэлгүүрийг харах бөгөөд үүнийг идэвхжүүлсэн үед хязгаар тохируулж болно.

Хязгаар тохируулсны дараа та хандалтын түлхүүр хуудаснаас хэрэглэгч бүр хязгаарт хэр ойр байгааг харах боломжтой бөгөөд тэнд сүүлийн 30 хоногийн өгөгдөл ашиглалтыг харуулсан баганан диаграмм байрлана.

Ta хандалтын бүх түлхүүртээ хязгаар тохируулах боломжтой байхаас гадна түлхүүр тус бүрд дата хязгаар тогтоох боломжтой. Энэ тохиргоо нь таны тохируулсан аливаа өгөгдмөл дата хязгаарыг дарах хэдий ч хэрэв та өгөгдмөл дата хязгаар тохируулаагүй бол дурын түлхүүрт дата хязгаар тохируулах боломжтой хэвээр байна.
Түлхүүрийн дата дамжуулалтын хязгаарыг тохируулахын тулд Outline Manager-г нээж, таны тохируулахыг хүссэн түлхүүрийг агуулж буй Холболтын таб руу шилжиж, түлхүүрийн мөрийн баруун талд байх цэсийг товшино уу. Тэндээс Дата хязгаарыг товшино уу. "Миний хандалтын түлхүүр" дээрх дата хязгаарыг өөрчлөхийн тулд Дата хязгаарын дүрс тэмдгийг товшино уу.

Захиалгат дата хязгаар тохируулахыг сонгоно уу. Таныг энэ тэмдэглэх нүдийг сонгосны дараа тухайн түлхүүрт захиалгат дата хязгаар тохируулж болох талбар гарч ирнэ. Та дата хязгаарыг хадгалж дууссан үедээ ХАДГАЛАХ товчлуур дээр товшино уу.

Таныг сонгосон түлхүүрийнхээ дата дамжуулалтын хязгаараа хадгалсны дараа хязгаарыг түлхүүр тус бүрийн дата ашиглалтын (сүүлийн 30 хоногийн) хамт үндсэн дэлгэцэд харуулна.
Хандалтын түлхүүрээс дата хязгаар хасахын тулд өмнөхтэй адилаар түлхүүрийн Дата хязгаарын харилцах цонх руу шилжиж, Захиалгат дата хязгаар тохируулах гэсэн шошготой нүдний сонголтыг болиулж, ХАДГАЛАХ товчлуурыг товшино уу.

Дата хязгаарын түгээмэл асуултууд
30 хоногийн дагах дата хязгаар гэж юу вэ?
30 хоног дагах дата хязгаар нь сүүлийн 30 хоногийн түлхүүр тус бүрийн ашиглалтыг хураангуйлж, тухайн хугацаанд түлхүүрийн ашиглалтыг хязгаараас доогуур байлгана. Ингэснээр тухайн түлхүүр календарийн сарын 30 эсвэл түүнээс цөөн хоногийг оруулаад 30 хоногийн аливаа хугацаанд хязгаараас хэтрэх боломжгүй байна. Хэрэгжиж байна гэдэг нь хэрэглэгч бүрийн боломжтой дата 31 хоногийн өмнө ашигласан хэмжээнээс нь өдөр бүр нэмэгдэнэ гэсэн үг юм.
Outline яагаад дагах хязгаар ашигладаг вэ?
Дагах хязгаар нь 30 хоногийн хугацаа тутамд баталгаа өгдөг бөгөөд энэ нь тогтмол хязгаартай (сарын өөрчлөх боломжтой хоног зэрэг) ижил баталгаа өгөхийн зэрэгцээ тохируулахад түүнээс хялбар байна гэсэн үг юм. Энэ нь мөн задлан шинжлэх үйлчилгээ болон серверийн статистик зэрэг нийтлэг хэрэгслээс гадна Outline-н дата ашиглалтын одоо байгаа үзүүлэлттэй таарна.
Дата хязгаарт ямар датаг тооцдог вэ?
Хандалтын түлхүүр тус бүрийн серверээс гарах гарцыг тооцоонд оруулсан байдаг. Үндсэндээ энэ нь түлхүүрийн өмнөөс серверээс гадагш болон клиент рүү буцааж илгээсэн дата гэсэн үг юм. Ялангуяа энэ нь түлхүүрээс сервер лүү болон буцааж илгээсэн ачаалалтай нягт таарах ёстой бөгөөд бид үүнийг таны хэрэглэгчдийн тооцоололтой таарна гэж найдаж байна. Бид үүлэн үйлчилгээ үзүүлэгчдээс төлбөр тооцооны судалгаа авсан тул бид гарцыг сонгосон.
Хэрэглэгчид хязгаараасаа хэтэрсэн бол тэдэнд мэдэгдэх үү?
Одоогоор үгүй. Олон үүлэн үйлчилгээ үзүүлэгч 100 ГБ-аар 10 хэрэглэгч эсвэл 100 хэрэглэгчийг 10 ГБ-аар дэмжих боломжтой бүтэн сарын туршид 1ТБ зэрэг хязгаарыг багтаадаг. Эдгээр нь маш том тоо бөгөөд бид олон хэрэглэгч уг хязгаарт хүрнэ гэж бодохгүй байна. Хэрэглэгчид хязгаартаа хүрсэн үедээ серверийн менежерүүдтэйгээ холбоо барина гэж найдаж байна. Гэсэн хэдий ч бид мэдэгдэл нь таны ашиглалтын кейст хэрхэн тусалж болох талаарх таны гүн ойлголт бүхий мэдээлэлд талархах болно. Мөн таэндээс бидэнтэй холбоо барих боломжтой.
Хэрэглэгчид дата хязгаартаа ойртсон бол тэдэнд мэдэгдэх үү?
Хязгаартаа ойртож буй хэрэглэгчийн хүлээн авах шинэ датаны хэмжээ сүүлийн 30 хоногийн ашиглалтад нь тулгуурласан байх тул өдрөөс өдөрт өөр байна. Бид сануулга нь эцсийн хэрэглэгчдэд туслахаасаа илүүтэйгээр тэднийг төөрөгдүүлэх магадлалтай гэж бодож байна. Бид таны үүнтэй холбоотой санал хүсэлтийгэнд хүлээн авахдаа таатай байх болно.
Би хэрэглэгчийн дата ашиглалтыг шинэчилж болох уу?
Үгүй, хэрэглэгчийн хязгаарт өмнөх 30 хоногийн дата ашиглалт үргэлж багтана. Гэсэн хэдий ч та түүний түлхүүрийн дата хязгаарыг нэмэх эсвэл түүнд шинэ түлхүүр үүсгэх боломжтой.
Би дата хязгаарыг идэвхжүүлсэн даруйд манай зарим хэрэглэгч хандах эрхээ яагаад алдсан бэ?
Дата хязгаар нь 30 хоногийн өмнөх дата дамжуулалтад тулгуурласан бөгөөд үүнийг дата хязгаарыг идэвхжүүлсэн эсэхээс үл хамааран бүртгэсэн байдаг. Тухайн хэрэглэгч хязгаарыг тохируулахаас өмнө аль хэдийн хязгаараас хэтэрсэн байх магадлалтай. Мөн нэг л түлхүүрийн дата хязгаарыг өөрчилсөн байлаа ч бүх дата хязгаарыг мөрдүүлэх болохыг анхаарна уу.
“30 хоног тутамд 1 ТБ” зэрэг сервер даяарх хязгаар тохируулж болох уу?
Одоогоор үгүй. Бид таны ашиглалтын кейсийн талаар илүү ихийгэнд сонсохдоо таатай байна.
Хэрэв өгөгдмөл дата хязгаар байгаа, мөн тодорхой түлхүүрт дата хязгаар байгаа бол алийг нь хэрэгжүүлэх вэ?
Тодорхой түлхүүрийн дата хязгаар нь таны тохируулсан ямар ч өгөгдмөл дата хязгаарыг (хэрэв байвал) дарна.
Өгөгдмөл дата хязгаар тохируулалгүйгээр тодорхой түлхүүрт дата хязгаар тохируулж болох уу?
Тийм. Та нэг түлхүүрт дата хязгаар тохируулахад өгөгдмөл хязгаар тодорхойлох шаардлагагүй. Жишээлбэл та нэг түлхүүрээр дамжуулан хэт их дата дамжуулахаас өөрийгөө хамгаалахын тулд өргөн хүрээнд хуваалцаж магадгүй гэж бодож байгаа тухайн түлхүүртээ хязгаар тохируулж болно.