Skip to main content

Linux дээр Outline Client-г суулгах

Outline Client 1.15 хувилбараас эхлэн ирээдүйн бүх хувилбар нь Linux үйлдлийн системд зориулсан Debian багц хэлбэрээр гарах болно. Бидний дэмждэг үйлдлийн системүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол системийн хамгийн бага шаардлагыг шалгана уу.

Debian-д суурилсан Linux түгээлтийн Outline Client-г суулгана уу (Санал болгосон)

Дараах тушаалуудыг ажиллуулна уу:

  1. Outline-н хадгалах газрын түлхүүрийг суулгаж, хадгалах газрыг нэмнэ үү.

    wget -qO- https://us-apt.pkg.dev/doc/repo-signing-key.gpg | sudo gpg --dearmor -o /etc/apt/trusted.gpg.d/gcloud-artifact-registry-us.gpg
    echo "deb [arch=amd64] https://us-apt.pkg.dev/projects/jigsaw-outline-apps outline-client main" | sudo tee /etc/apt/sources.list.d/outline-client.list
  2. Apt багцын жагсаалтыг шинэчилж, Outline Client-н хамгийн сүүлийн хувилбарыг суулгана уу.

sudo apt update
sudo apt install outline-client

Ирээдүйд шинэчлэлтүүдийг шалгах эсвэл суулгахын тулд 2-р алхмын тушаалуудыг дахин ажиллуулна уу. 1.15 хувилбараас эхлэн Linux дээрх Outline Client-д аппын автомат шинэчлэлтийг идэвхгүй болгосон гэдгийг анхаарна уу.

Outline Client-г устгахын тулд дараах тушаалуудыг ажиллуулна уу:

sudo apt purge outline-client

Өөр сонголт

  1. Хамгийн сүүлийн үеийн Outline Client Debian багцыг https://s3.amazonaws.com/outline-releases/client/linux/stable/outline-client_amd64.debхаягаас татаж авна уу
  2. Багцыг суулгахын тулд тушаалын мөрд дараах тушаалуудыг ажиллуулна уу
wget -O ./outline-client.deb https://s3.amazonaws.com/outline-      releases/client/linux/stable/outline-client_amd64.deb
sudo apt install ./outline-client.deb
  1. Linux дээрх Outline Client-д 1.15 хувилбараас эхлэн аппын автомат шинэчлэлтийг идэвхгүй болгосон тул шинэчлэлтүүдийг гар аргаар шалгана уу.

  2. Outline Client-г устгахын тулд тушаалын мөрд дараах тушаалыг ажиллуулна уу:

sudo apt purge outline-client